Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртсэн хэргийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд “Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 47 настай, эрэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дэлгүүр орохоор машинаасаа буусан байх үед машин өнхөрч, 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтсэн болох нь тогтоогджээ. Хэргийг үргэлжлүүлэн Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулахдаа хөдөлгүүрийг унтрааж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.