Баянхонгор аймагт Арабын иргэд монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэргийг шалгаж байна
Баянхонгор аймагт Арабын иргэд монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн гэх мэдээлэл цацагдсан юм.
Цагдаагийн байгууллагаас тодруулахад "2026 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд дөрөвдүгээр баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шалгалтаар тус багт суух 32 настай эрэгтэй Э.О-г марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж гадаад улсын хоёр иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.