АҮЭБЯ-ны албан тушаалтныг шалгаж дуусжээ

АҮЭБЯ-ны албан тушаалтныг шалгаж дуусжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээчээр ажиллаж байсан А.Бямбадорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Түүнтэй хамт “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженерээр ажилладаг Б.Мөнхсайханыг шалган өнгөрсөн нэгдүгээр сард гэр болон албан өрөөнд нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж, хорьж байсан билээ. Тэд хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-т хяналтын улсын байцаагч зэрэг эрх бүхий албан тушаал хашиж байхдаа аж ахуйн нэгжийн удирдлагаас хясан боогдуулах замаар хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон юм.

Бидэнд олдсон мэдээллээр А.Бямбадорж нь МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа байцаагч Б.Мөнхсайханы хамаарал бүхий хүний “Армос” гэх компаниар ажил гүйцэтгүүлэх хууль бус шаардлага тавьж, хариуд нь иргэн, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ бүрээс 20 хувийн урамшуулал “Хүннү монгол констракшн” гэх компанийн дансаар дамжуулан 2021-2022 оны хооронд нийт 160 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдаж буй гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.