Зээлийн аппликейшнтай холбоотой цахим залилангаас сэрэмжлүүлж байна
Сүүлийн үед зээлийн аппликейшнтай холбоотой залилангийн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэх болжээ. Тодруулбал, “Зээлийн оноо нэмэгдүүлнэ”, “Муу зээлийн түүхийг устгана”, “Зээл гаргаж өгнө” гэх мэт хуурамч зар мэдээллийг фэйсбүүк зэрэг цахим орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс хувийн мэдээллийг нь авч, улмаар тухайн иргэний нэр дээр зээл гаргуулан авах замаар залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол бүртгэгдэж байна.
Иймд иргэд та бүхнийг цахим орчинд байршуулсан аливаа зар, мэдээлэлд болгоомжтой хандаж, үл таних этгээдэд иргэний үнэмлэхийн мэдээлэл, банкны данс, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн болон санхүүгийн мэдээллээ өгөхгүй байхыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Мөн зээл, зээлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг зөвхөн тухайн байгууллагын албан ёсны цахим хуудас, аппликейшн болон баталгаатай эх сурвалжаас авч, сэжигтэй зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгө, мөнгөө алдахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Цахим орчинд аливаа мэдээллийг сайтар нягталж, баталгаагүй эх сурвалжид хувийн мэдээллээ өгөхгүй байх нь цахим залилангаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.