🔴Гадаад ажилчид ‘бидний хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулсан" гэх гомдол гаргажээ

AI хөрвүүлсэн
🔴Гадаад ажилчид ‘бидний хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулсан" гэх гомдол гаргажээ

Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэрэг болон хятад иргэдийг эсэргүүцсэн Г.Солонго, Г.Адилбиш нарын асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.  

Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Нямрагчаа:

-Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор энэ онд гадаад улсад тусгай зориулалтаар гаргах шонхор шувуу барих зөвшөөрлийг олгосон. Үүний дагуу нийт 350 толгой шонхор шувуу барих зөвшөөрлийг 11 аймагт, гадаадын дөрвөн улсын 24 иргэнд олгохоор шийдвэрлэсэн.

Зөвшөөрлийн хүрээнд холбогдох 11 аймагт отог байгуулах зөвшөөрлийг олгосон. Энэхүү үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг тухайн аймаг, орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон байгаль орчны эрх бүхий албан тушаалтнууд хариуцан ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хүрээнд гурав хоног тутамд шонхор шувуу барих отогт хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гарал үүслийн бичиг үйлдэж олгохоор хуульчилсан байдаг.

Сүүлийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан иргэдийн маргаантай холбоотой үйлдлийн тухайд, гадаад улсын нэр бүхий иргэнээс гаргасан гомдлын дагуу Төв аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэв. 

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу прокуророос олгосон зөвшөөрлийн хүрээнд, нийтэд мэдээлэх боломжтой хэмжээнд мэдээлэл хүргэж байна. 

Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр ‘Монголиа файсон энержи’ компаниас гомдол ирүүлсэн. Гомдолд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй иргэд нэвтэрч, ажилчдын эрх чөлөө, эд хөрөнгөд халдаж, дураар авирласан гэх асуудлыг дурдсан. Цагдаагийн байгууллага гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдад газрын тос эрэн хайх эрх олгогдсон байдаг. Үүний дагуу гадаадын хөрөнгө оруулалттай ‘Монголиа файсон энержи’ компани нь 2026 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Дээрх компани нь Дорнод аймгийн Матад сумын ‘Хэрлэн тохой’ гэх газарт газрын тос эрэн хайх үйл ажиллагаа явуулах зорилгоор 2026 оны наймдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж, ажилчдын зөөврийн кемпийг түр байршуулсан.

Гэвч нэр бүхий иргэд тус кемпийг ‘зөвшөөрөлгүйгээр газрын тос олборлох гэж байна’ хэмээн нутгийн иргэдийг уриалан дуудаж, 2026 оны наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд ‘Монголиа файсон энержи’ компанийн ажилчдын кемп рүү хууль бусаар нэвтэрсэн. Тэд зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг хэрэгт холбогдуулан нэр бүхий иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дөрвөн иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан бөгөөд өчигдөр буюу 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр шүүхийн захирамжаар нэг иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан. Үлдсэн гурван иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг өнөөдөр харьяалах нутаг дэвсгэрийн шүүх шийдвэрлэнэ гэв. 

Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 3 долоо хоног, 3 өдөр
Иргэдээ хэн хамгаалах ёстой билээ?Өөрсдөө ажиллаа зөв зохистой хийвэл иргэд нь амгалан амьдрах юмсан!!!
Б Баярхүү 3 долоо хоног, 3 өдөр
Улс эх ороноо гэсэн хүн болгон тэгээд 1921 он шиг хар гэрт ороод байх уу уул ус газар шороо гээд үнэн мөнийн төлөө явж бгааг та нар хориод бай сайн ажиллаа хийж бна шүү өшөө сайн хийгээрээ өө тийм нэг зүйл хэлэх гэж бгаад мартсан бна та нар Ц Элбэгдоржоо сайн шалгаад тэр олон өнжин хүүхэд эрдэнэт үйлдвэрийн гэрээ овоолог шороо гээд зөндөө юм бга сайн ажиллаа хийгээрэй төр засаг минь
Мөнхбат Рэнцэндорж 3 долоо хоног, 3 өдөр
Гадны иргэдэд зөвшөөрөл өгч буй албан тушаалтанд ямар хяналт шүүлтүүрээр гээд шалгах юм олон байгаа.Монгол оронд байгаа ашигт малтмал ан амьтанд яасан хатуу хувь заяа тохиолдоод бна энийг хянах ард түмний холбоо хяналтыг байгуулах зөв байх
Ts tvwshinbat 3 долоо хоног, 3 өдөр
mongoloor dvvren Bitnam hytad arabuudaar dvvrlee gargaj hynalt shalgaltaa saijruulah heregtei bnshvv mnai uls arai sul bn
зочин 3 долоо хоног, 3 өдөр
Наад даварсан гадны луйварчин хулгайч нараа хөөж явуул гаргаач
АН 3 долоо хоног, 3 өдөр
ер нь хуульгүй ю м шиг хувийн ашиг хонжоо хайж бусдыг эх оронч дүрээр гадаадын иргэд үү халдсан энэ хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
.... 3 долоо хоног, 3 өдөр
Тэгвэл тэр архи юу вэ. Тэр хуулийн хэдийн хэдэд архи дарс авчирч болно хэрвээ хэн нэгэн монгол хүн наадах чинь монголчууд бидний өвөг дээдэс үлдээсэн юм өнөөдөр хайгаад дэмий гэсэн төлөө шоронд хоридог ямар учир байна вэ монгол улсад хууль байна уу. Яагаад монголчууд эх орныхоо төлөө тэмцэж болохгүй болчихвоо ХАРИУ ХАРИУ ХАРИУ