Хятад ажилчдын эрхэнд халдсан этгээдүүдийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Хятад ажилчдын эрхэнд халдсан этгээдүүдийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн. 

Тус хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, тэднийг 48 цагийн хугацаатай цагдан хориод байсан юм. 

БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.