Жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн амиа алджээ
Архангай аймгийн Хашаат сумын нутагт "Уулын жалга руу машин унаж гурван хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд бүртгэгджээ.
Шалгалтаар зам тээврийн ослын улмаас Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жалга руу унаж, 16-18 насны гурван иргэн нас барсан байна. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.