Хэрэгт сэжиглэгдэж буй хөрш айлын аав, хүү хоёрыг нэг сарын хугацаатай цагдан хорьжээ

Хэрэгт сэжиглэгдэж буй хөрш айлын аав, хүү хоёрыг нэг сарын хугацаатай цагдан хорьжээ

10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураггүй алга болж, 14 хоногийн дараа цогцос нь олдсон хэрэг гарсан. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хүнийг, хүүгийн хамт цагдан хориод байсан юм. Тэд хэргээ хүлээж охины цогцсыг нуусан газраа зааж өгснөөр тэднийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан саатуулаад байсан юм. 

Хэрэгт сэжиглэгдэж буй хөрш айлын аав, хүү хоёрыг нэг сарын хугацаатай цагдан хорьжээ. Энэ талаар албаны эх сурвалж "Тэднийг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн прокурорын зөвшөөрөлтэйгээр нэг сарын хугацаатай цагдан хорьсон" гэж мэдээлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.