10 настай охиныг дайрсан гэж хэргээ хүлээсэн М.Даделханыг цагдан хорьжээ

10 настай охиныг дайрсан гэж хэргээ хүлээсэн М.Даделханыг цагдан хорьжээ
Ховд аймгийн Буянт суманд хөршийнхөө тарвасыг хураалцана хэмээн гарсан 10 настай охин сураггүй алга болоод байсан. 
 
Охиныг алга болсонтой холбогдуулан тэдний хөрш болох М.Даделхан болон түүний хүү 28 настай Д.Ч нарыг цагдаагийн байгууллагынхан сэжигтнээр татан шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.
 
Сэжигтэн М.Даделхан талийгаач охиныг тракторын газар хагалдаг гурвалжин төмөр дээр тоглож байгаад унасныг мэдэлгүй дайрсан хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнийг саатуулан шалгасны дараа, Ховд аймгийн цагдаагийн газраас цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зулаа 47 минут
Хүүгийнхээ өмнөөс хэрэг хүлээж байж магадгүй. Цогцсыг шатаахыг бодоход хүчиндээд ул мөрөө баллахын тулд шатаасан байх
Золоо 43 минут
Харин тийм
Золоо 43 минут
Харин тийм