Нэг хоногт 76 иргэнийг түр саатуулсан байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр нийт 2029 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 673, гэмт хэргийн шинжтэй 114 дуудлага, мэдээлэл байна. Мөн залилах 16, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 68, хулгайлах 17, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгдсэн байна.
Нэг хоногт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 76 иргэнийг түр саатуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.