Монголын иргэний регистрийн дугаар ашиглан амьдарч байсан тува эрийг илрүүлжээ
Монгол Улсын иргэний регистрийн дугаарыг ашиглан 20 жилийн турш манай оронд амьдарсан гадаадын иргэнийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна.
Гадаадад амьдрахаар явсан хүний регистрийн дугаарыг ОХУ-ын Тува улсын иргэн ашиглан иргэний болон жолооны үнэмлэх гаргуулан авсан байж. Тува улсын иргэнд Эрүүгийн хуулийн 23.2-1 дэх хэсгийн “Иргэний, жолоодох эрхийн үнэмлэх, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ.
Түүнд хэн, хэзээ ийм хуурамч бичиг баримт гаргаж өгснийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.