ВИДЕО: Египетийн эрх баригчид Гизагийн агуу пирамид дээр нүцгэлсэн хэргийг шалгаж байна

 

Дэлхийн долоон гайхамшгийн нэгд багтдаг Гизагийн агуу пирамид дээр нүцгэлж, садар самуун сурталчилсан гэх Данийн хосын хэргийг Египет улсын Засгийн газар мөрдөн шалгаж байна.

 

 

. Египетийн төрийн мэдлийн Аль Ахрам сонинд мэдээлснээр 140 метр өндөр пирамидын дээрээс зураг авсан хүмүүс хэрхэн авирч гарсан нь тодорхойгүй бөгөөд уг дүрс бичлэгийг хуурамч гэж үзээд байжээ.

 

pyramyd

 

Дани улсын иргэн Андреас Хвид найз эмэгтэйн хамт 4,500 жилийн настай агуу пирамидын оргилд авирсан бичлэгийн төгсгөлд эмэгтэй дотуур хувцсаа тайлан, хамт нүцгэлэн хэвтэж байгааг харуулсан байна.

 

 

Тэрээр найз эмэгтэйн хамт 11 дүгээр сарын сүүлээр Гизагийн өв соёлын дурсгалт газарт аялснаа хэлсэн байна. Тухайн үед хаа сайгүй хамгаалагчид байсан учраас олон цагийн бичлэг хийх боломж байгаагүй гэжээ. хэмээн Андреас ярьжээ. Түүний хөтлөн явуулдаг цахим хуудсанд дэлхийн ховор содон газруудад аялж авахуулсан нүцгэн зургууд нилээн хэд нийтэлсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.