НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг

НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг.

Сүүлийн өдрүүдэд Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн, төсөвтэй холбоотой мэдээлэл цахим орчинд гараад буй. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэгчээр “Бодь пропертиз” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан. Тэгвэл нийт 39 тэрбум төгрөгийн төсөвтэй Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, төсвийн задаргааны талаар НХОГ-аас тодрууллаа. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар:

-Цахим орчинд 44 тэрбум төгрөгөөр зөвхөн цэцэрлэгт хүрээлэн л барьсан мэт бичиж байгаа. 44 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер зарлахад “Бодь пропертиз” ХХК 39 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлэх санал ирүүлж, шалгарсан.

Урт цагааны тохижилт нь жуулчдад зориулсан гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. 109 машины далд зогсоолтой бөгөөд тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй хэсэг, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн.

96107c4c9a83469089632cdd526f5ad7

Үйлчилгээний төвийг өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Үйлчилгээний төв жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээг явуулна. Нийт 3235 м.кв талбайтай. Үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхлэх сонгон шалгаруулалтын тендерийг зарласан байгаа. Тендерийг 4 дүгээр сарын 23-нд нээнэ. Ирэх 5 дугаар сараас үйл ажиллагаа нь жигдрэхээр байна.

Харин далд зогсоолын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд эхний 30 минут 1000 төгрөг, дараагийн хоёр цаг хүртэл 2000 төгрөг, 3 дахь цагаас эхлээд 3000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл, ил зогсоолын үнээр иргэдэд үйлчилж байна. Сар шинийн баярын амралтын өдрүүдээр далд зогсоолоор иргэд үнэгүй үйлчлүүлсэн. Харин төсвийн тухайд зураг төсөл, барилга угсралт, дотор инженерийн шугам сүлжээ, далд зогсоол, гадна тохижилт, дулаан, ус, цахилгаан, холбооны ажлууд багтсан нийт дүн нь 39 тэрбум төгрөг юм гэв.

9df9ef90b4e543eab2dc892e5a5c93d2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.