🔴 Сэтгэлзүйч Р.Энхтүвшин: Донтолт үүсэх үндсэн механизм нь хүний сэтгэл зүйн дутуу дулимаг мэдрэмжээс үүсдэг

AI хөрвүүлсэн

Донтолт үүсэх үндсэн механизм нь хүний сэтгэл зүйн дутуу дулимаг мэдрэмж, эсвэл аз жаргалын даавар буюу "дофамин"-ыг хялбар аргаар авах гэсэн эрмэлзэлтэй холбоотой байдаг.

Хүүхэд өдөр тутмын сурлага хөдөлмөр, спорт, бүтээлч үйлээр дамжуулан "хэвийн" дофамин авч чадахгүй байгаа тохиолдолд тархи амар хялбар аргаар таашаал авахыг эрмэлздэг. Энэхүү орон зайг тамхи, цахим орчин болон бусад төрлийн донтолт нөхөж байгаа нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд томоохон эрсдэл учруулж байгааг сэтгэлзүйч Р.Энхтүвшин анхаарууллаа.

Сэтгэлзүйч Р.Энхтүвшин:

-Амар тайвны даавар дутмаг буюу гуниг, гутралтай, өөртөө итгэлгүй хүүхдүүд серотонин дааврыг өөр ямар нэгэн зүйлээр орлуулахыг оролддог. Үүний цаана сэтгэлзүйн асуудал яригдаж байдаг тул бид тэдний нойр хэвийн эсэх, сайн амарч чадаж байгаа эсэх зэрэг сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах нь чухал. Өнөө үед олон хүүхэд дэлгэцийн донтолтоор дамжуулан дофамин дааврыг авахыг эрмэлзэж байна. Үүний нэг хэлбэр нь тамхи татах. Никотин нь донтолт үүсгэгч бодис бөгөөд тархинд дофаминыг хиймлээр үүсгэдэг. Дофамин дааврыг авах хэвийн болон хэвийн бус аргууд байдаг. Харин хэвийн аргаар авч чаддаггүй хүмүүс ямар ч хичээл зүтгэл гаргахгүйгээр, зорилго, хөдөлмөр шаардахгүйгээр тамхи татаж тухайн мэдрэмжийг авдаг. Ийм механизмыг хүүхдүүдэд зөв ойлгуулж тайлбарлах нь чухал. Учир нь никотин тархинд хиймэл дофамин үүсгэж, “дахиад хэрэглэ, дахин давт” гэсэн дохиог тасралтгүй өгч, улмаар донтолтыг бий болгодог.

Хүмүүс тамхи татахыг "стресс тайлж байна" гэж андуурах тохиолдол их байдаг. Гэвч энэ нь стресс тайлж байгаа хэрэг биш, харин никотины хамаарлаас үүдэлтэй "нэхэлт"-ийг түр зуур дарж буй хэлбэр юм. Тиймээс хүүхдүүдэд энэхүү механизмыг нь ойлгуулж, өөрийгөө хамгаалах аргачлалд сургах нь хамгийн чухал юм гэв. 

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 1 цаг, 28 минут
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)