З.Мэндсайхан: Аж ахуйн нэгжүүдийн нийт татварын өр 3.8 их наяд төгрөгт хүрсэн байна
Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолж, холбогдох хариу арга хэмжээг боловсруулж байгааг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Засгийн газрын анхны хуралдаанаар аж ахуйн нэгжүүдэд нэг сарын хугацаанд үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломж олгох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг бизнес эрхлэгчид эергээр хүлээн авсан ба өчигдрийн байдлаар 12 банканд нийт 12,500 орчим аж ахуйн нэгжийн 90 мянга орчим дансыг нээсэн. Харин шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлтэй холбоотой зарим аж ахуйн нэгжийн данс нээгдээгүй үлдсэн байгаа. Одоогийн байдлаар дээрх аж ахуйн нэгжүүдийн нийт татварын өр 3.8 их наяд төгрөгт хүрээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.