ШУУД: Т.Гомбосүрэн агсны гэр бүлээс мэдээлэл хийж байна

 

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн, өмгөөлөгчдийн хамт хэргийн явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийсэн юм. 

Шүүх, хяналтын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсангүй. Зарим нотлох баримт алга. Түүнийг лавшруулалгүй прокурорт илгээжээ. Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна. 

Зориуд санаатайгаар хүүгийн маань амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байсан. Энэ бодол санааг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Т.Цогтгэрэл саяхан нотлоод өгсөн. Ажлыг нь авахын тулд амь насыг хөнөөсөн гэдгийг дэд сайд нь нотлоод өгчихсөн байхад цагдаа, прокурор хэрэгссэнгүй хэмээн талийгаачийн аав дурдсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.