Ихэнх нутгаар цаг агаар тогтуун

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Орхон-Сэлэнгийн бэлчир орчимоор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баян-Бүрд орчмоор +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +11...+13 градус дулаан байна.

 БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. +10...+12 градус дулаан байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. +8...+10 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр, БНХАУ, Юунань мужийн Шангри Ла хот 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.