М.Мандхай: Бүх сурагчдын үдийн хоолонд хамруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллана
УИХ-ын гишүүн М.Мандхайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Бүх сурагчдыг үдийн хоолонд хамруулах хууль байгаа ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Ахлах болон дунд ангийн хүүхдүүдийг үдийн хоол өгөхөд 400 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гарчээ. Төсвөөс илүүтэй нэгдсэн бодлого, шийдэл, менежмент хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн М.Мандхай хэлж байна. Иймд тус хуулийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч нэгдсэн бодлого гаргаж, төсвийг нэмж батлахад гишүүдээ манлайлж ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.