Говь-Алтай аймгийн Тонхил суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 км зайд өнөөдөр (2026.04.08) 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46.19, 94.07
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.