"Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих эрх" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Үндэсний статистикийн хорооны 2024 оны жилийн эцсийн мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган иргэн байгаагаас 19.7 хувь буюу 21.2 мянга нь оюун, сэтгэцийн бэрхшээлтэй байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын санаачилгаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Hanns Seidel stiftung сангийн дэмжлэгтэйгээр "Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих эрх" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад салбар бүрийн анхаарах асуудлыг тодорхойлох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, үндэсний хэмжээнд шийдвэрлэх тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор энэ хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүний Ажлын албанаас салбар бүрд зохион байгуулж байгаа юм.
2026 оны хоёрдугаар сард Хүний эрхийн комисстой хамтран “Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд үүрэг хүлээгч талуудын нэгдсэн хэлэлцүүлэг”, гуравдугаар сард Монголын хуульчдын холбоотой хамтран “Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд тус тус хэлэлцүүлэг хийжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлыг бодлого, хөтөлбөрт тусгасан байдал, авах арга хэмжээний талаар болон оюун сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, эцэг эх асран хамгаалагчдад чиглэсэн арга хэмжээ, хөгжлийн үйлчилгээ, эрхийн хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцсэн юм.
Тус арга хэмжээнд 15 байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.