Чононд ноцуулсан бугыг аварчээ

Чононд ноцуулсан бугыг аварчээ
Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр, Загастайн давааны орчимд "Буга шархдсан байна" гэсэн иргэний мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тодруулбал, чононд ноцуулан эрсдэлтэй байдалд орсон бугыг аврах, хамгаалах ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн байгууллага, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар хамтран зохион байгуулж, аюулгүй бүсэд шилжүүлэн хүргэжээ. 
Байгаль, зэрлэг амьтныг хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцсон иргэнд талархал илэрхийлснийг уламжилъя. 
8077a2f557df4aa682ffa794e290498d
883a4392b7624402a9ee7c4e1677912c
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.