Баянголын дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ууганцэцэг нөхрөө хутгалжээ
Иргэн М-ээс “Бусдад хутгалуулсан” гэх гомдол цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр иржээ.
Хэргийг нягталбал, хэдийгээр иргэн М нь "хутгалуулсан хүнээ хараагүй" гэж эхний мэдүүлгээр мэдүүлсэн боловч, мөрдөн шалгах явцад уг хэргийг түүний эхнэр, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ууганцэцэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тэрээр хувийн таарамжгүй харьцааны улмаас нөхөр М-ийг мохоо иртэй хутгаар гурван удаа хутгалсан байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст материалжуулан шалгаж байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.