Нэг ч санаачилсан хуульгүй сайд

Нэг ч санаачилсан хуульгүй сайд
 
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах тухай яригдаж эхэлжээ. Тэгвэл сайдаар ажиллахдаа Э.Бат-Амгалан юу хийсэн бэ гэдэг асуултад тохой залган суудаг гишүүн нь "дүн тавьжээ". 
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг түүний тухай "Сандал суудлын хэрүүл хийж байхаар хуулийн төслүүдээ оруулж ир. Яасан ч боловсруулж дуусдаггүй хуулийн төсөл юм!" гэж бангадсан байдаг. Энэ бол түүний ажил ямархуу байгааг илтгэх дүгнэлт юм. 
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Э.Бат-Амгалан сайд болсноосоо хойш МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон хуулиудаас нэгийг нь ч УИХ-д оруулж ирээгүй байна. 2024 оны сонгуулийн намын мөрийн хөтөлбөрийн ИПОТЕКИЙН БАНК байгуулах, ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ хөтөлбөрийг хэрэгжүүлэх даалгавар авсан ч хуулийн төслүүдээ "нухаад" суугаа аж. Үүнээс болоод МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжиж чадахгүй, 2028 оны сонгуульд нэр дэвшигчид болон ухуулагчид иргэд, сонгогчдодоо юугаа тайлбарлаж, хуйхаа маажихаа мэдэхгүй байгаа юм байна. 
Ипотекийн зээлийн хүсэлт өгсөн 35 мянга, Түрээсийн орон сууц хүлээсэн өчнөөн мянга мянган иргэн байна. Ийм нүүр царайтай байж "Сайдаараа улирна" хэмээн саяхан Ерөнхий сайд болсон Н.Учралыг тойглож байгаагаасаа ичдэг ч болоосой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.