Бөхийн төрлүүдийн тивийн аваргад монголын 23 хүчтэн зодоглоно

None

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. 

54502ff0f39c4f60a1137b78f06f0730

Энэ сарын 6-наас 12-ны өдрүүдэд Кыргызстан улсын Бишкек хотноо сонгомол, эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Бишкек хотноо өмнө нь 2018, 2024 онуудад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байсан бол гурав дахь удаагаа 30 алтан медалийн төлөө 350 орчим шилдэг бөх зодоглох гэж байна.  

Монголын баг тамирчид эрэгтэй 10, эмэгтэй 10 жинд мөн сонгомол бөхийн төрөлд гурав буюу нийт 23 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор бэлтгэлээ хангаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.