🔴О.Цогтгэрэл: АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих шаардлагыг тавьж байгаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргын томилгооны асуудлаар байр сууриа нэгтгэж, тодорхой шийдэлд хүрчээ. Тус бүлгийн зүгээс УИХ-ын даргыг томилохоос өмнө АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих шаардлагыг тавьж байгаа аж. Хэрэв уг хуулийн төслийг холбогдох байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжвэл, АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцож, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-АН-ын бүлэг хуулийг шууд батлахыг шаардаагүй, зөвхөн хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж, үйл явцыг эхлүүлэх хүсэлтэй байгаа. Хуулийн төслийн деталь заалтуудыг ажлын хэсэг байгуулан нухацтай хэлэлцэх ёстой тул хэт яаран батлах нь зохимжгүй гэж үзэж байна. Хэрэв олонхын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй бол АН-ын бүлгийн гишүүд хуралдаанд оролцохгүй байх эсвэл эсрэг санал өгөх байр суурьтай байгаа гэлээ.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.