🔴С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх ёстой гэдэг Ардчилсан намын саналыг дэмжиж байна
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцож, гишүүдийн асуултад хариулт өглөө. Уулзалтын үеэр АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг сонгох, томилох асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явагддаггүйг шүүмжилж, хэрэв томилогдвол ямар байр суурь баримталж ажиллах талаар нь тодорхой асуултуудыг тавьжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ-ын дарга нь улс төржихгүй, намчирхахгүй, талцал хуваагдлыг үүсгэхгүй байх зарчмыг баримтална гэдгээ илэрхийллээ. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүдийг олон удаа сонгогдсон, шинээр сонгогдсон, эмэгтэй, эрэгтэй эсвэл жагсаалтаар орж ирсэн гэж ялгаварлахгүй, нийт иргэн болон улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллахаа амласан.
АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс УИХ-ын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат дамжлага болгон ашиглаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг тодруулсан. Үүнд "УИХ-ын даргын албан тушаалыг Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болгож ашиглахгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг яаралтай горимоор хэлэлцэх боломжтой. Олон улсын жишигт, тухайлбал Англи зэрэг улсад спикер нь олонх, цөөнх гэж ялгаварлахгүй, намын бүлгийн хуралд суудаггүй, улс төрийн байр суурь илэрхийлдэггүй туршлага байдаг гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.