🔴ХУД-ийн ЭМТ-ийн эмч нар ажлын байран дээрээ архидсаны улмаас 74 настай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар зүрх нь зогсжээ

🔴ХУД-ийн ЭМТ-ийн эмч нар ажлын байран дээрээ архидсаны улмаас 74 настай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар зүрх нь зогсжээ
ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч нар ажлын байран дээрээ архидсаны улмаас 74 настай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар зүрх нь зогсжээ
Хэргийг тодруулбал, тус дүүргийн оршин суугч 74 настай иргэн Ж-ийн бие муудаж, 15 цагийн орчимд ХУД-ийн Эрүүл мэндийн төвийг зорьжээ. Гэтэл яаралтай түргэн тусламж үзүүлэх ёстой эмч нь өөрийн ухаангүй согтуурсан байдалтай байсан гэлээ. Шаардлагатай тусламжийг цаг тухайд нь авч чадалгүй удсаны улмаас 18 цагийн үед тухайн иргэний зүрх нь зогссон байна. Ингээд цагдаагийн байгууллагаас албаныхан ирж тухайн согтуу эмчийг эрүүлжүүлэх байр руу авч явжээ.
 
Хэрэг гардаг өдөр 3 дугаар сарын 30 буюу олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр байсан бөгөөд эмч нар ажлын байран дээрээ архидан согтуурч, хариуцлага алдсаны улмаас ийнхүү иргэн амь насаараа хохирчээ. Хохирогчийн ар гэрээс гомдолтой байгаагаа уламжилж байна.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.