Жендерийн орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүн АҮЭБЯ-ны төлөөлөлтэй уулзалт хийлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2026 оны А/34 дугаар тушаалаар “Жендерийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Монгол Улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу яамд, аймаг, нийслэлийн түвшинд Жендерийн орон тооны бус салбар зөвлөл ажиллаж жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Жендерийн орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Алтансүх, Уул уурхайн бодлогын газрын Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Хулан, Төрийн захиргааны удирдлагын газрын Ахлах шинжээч Г.Мөнгөнзул, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын Жендерийн салбар зөвлөлийн гишүүн, Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Туяа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Жендерийн орон тооны бус салбар зөвлөлийн дарга Э.Уянга, гишүүн Ч.Оюунцэцэг, Л.Баярмагнай, нарийн бичиг Х.Энхтуяа нар оролцлоо.
Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын Жендерийн салбар зөвлөлийн гишүүн, Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Туяа уул уурхайн салбарт хүний эрхийг хүндэтгэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд салбар зөвлөлийн үүрэг оролцоо, хүрэх үр дүнгийн тухай танилцуулга хийлээ.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.