Найман сартай нярайд элэг шилжүүлэн суулгасан эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэв

Найман сартай нярайд элэг шилжүүлэн суулгасан эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэв
 
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНХАУ-ын шилдэг 13 эмнэлгийн нэг Шанхай хотын тэргүүлэх зэргийн Рэньжи эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хорвоод мэндлээд найман сар таван хоног болж байгаа Монгол Улсын бяцхан иргэн Отгонбаярын Сэцэнгоод элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн тус эмнэлгийн захирал бөгөөд Ерөнхий эмч, БНХАУ-ын академич Шя Чян болон түүний баг хамт олонтой уулзаж талархал илэрхийлэв.
96f5e21722a44fe6aa8536a8fd4bcf11
Уулзалтаар өвчтөний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, Рэньжи эмнэлгийн Академич, Ерөнхий эмч Шя Чян хагалгаа амжилттай болсныг онцлон дурдаж, эдгэрэх, тэнхрэх үйл явц хурдан явагдаж буйг танилцуулж, олон улсад маш хүнд хэмээн тооцогддог хагалгааг Монгол Улсын бяцхан иргэнд хоёр дахь удаагаа амжилттай хийсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр Рэньжи эмнэлгийн хүүхдийн элэг шилжүүлэн суулгах баг нь энэ төрлийн хагалгааг олон удаа амжилттай гүйцэтгэсэн арвин туршлагатай бөгөөд цаашид Монгол Улсаас өөр өвчтөн хүлээн авч, бүх талын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.
Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын бяцхан иргэн О.Сэцэнгоогийн эцэг Ц.Отгонбаяр, эх Б.Булгамаа нарт аз жаргал, эрүүл энхийг хүсэж, уг мэс заслыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Шанхай хотын Ардын засгийн газрын Эрүүл мэнд, биеийн тамирын хороо, Рэньжи эмнэлгийн хамт олон болон “Талын өртөө холбоо” ТББ-д дахин талархал илэрхийлсэн болно.
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй иргэнийг хүлээн авч эмчлэх “Ногоон гарц”-ыг үргэлжлүүлж, БНХАУ-ын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг Шанхай хотын Зам, тээврийн их сургуулийн харьяа Рэньжи эмнэлэгтэй тогтоосон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд энэхүү хагалгааг монгол, хятадын олон сайхан сэтгэлт хувь хүн, аж ахуйн нэгжийн тусламж, дэмжлэгээр зохион байгуулсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. 
1710b45ea0ba4d24baedff86d311ec58
cea046ffd7b2444ea179693cfb18156e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.