СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-11

Т.Гантогтох: Мах, сүү боловсруулах үйлдвэрүүд нийт хүчин чадлынхаа 10-20 хувийг л ашиглаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохтой мах, сүү бэлтгэн нийлүүлэлт сэдвээр ярилцлаа.

-“Мах, сүүний анхдугаар аян”-г эхлүүлээд хоёр жил орчим хугацаа өнгөрсөн байна. Аяныг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарна гэж тооцсон бэ. Хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс бол мал аж ахуйн орон. Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг батлан гаргасан. Энэ бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж эрүүл аюулгүй, шим тэжээллэг хүнсээр иргэдээ хангаж, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн. Мөн . Мах сүү бол стратегийн хүнс.

Tиймээс Монгол Улс хүн амынхаа хүнсний хангамжийг тогтворжуулах, мах сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх улирлын хамаарлыг бууруулах, экспортыг дэмжих зорилготой юм. Аяны хүрээнд дараах таван зорилтыг дэвшүүлсэн. ажиллаж байна.

-Аяны эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд ямар ажил зохион байгуулсан бэ?

-Мал сүрэг бол үндэсний баялаг. Мал эрүүл байх нь нийгмийн эрүүл мэндийн баталгаа бөгөөд эрүүл малаас аюулгүй, чанартай мах, сүү бэлтгэж нэгж малаас авах мах, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэх нь чухал. Малыг эрүүлжүүлэх, эрүүл гэдгийг баталгаажуулах нь “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл байсан. Иймд УИХаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлуулсан. Малчны хотноос хэрэглэгчийн ширээ хүртэлх мах сүүний хяналтын үйлчилгээг бүрэн хянана. Хууль өнгөрсөн зургадугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд .

. Энэ хууль хэрэгжсэнээр өмнө бид малын өвчин гарсан хойно нь арга хэмжээ авдаг бол одооноос урьдчилан сэргийлэх, төр малын эрүүл мэндийг бүрэн хянадаг тогтолцоо бүрдэж байгаа юм. Мөн Засгийн газрын 2018 оны арванхоёр дугаар тогтоолоор мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан нөхцөлийг хязгаарлан хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Үүнээс гадна . Гадаад худалдааны уламжлалт түнш орнуудтай байгуулсан мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээрийг хянан үзэж шинэчлэн байгуулах, экспортын боломжит орнуудтай шинээр байгуулахаар ажиллаж байна. Жишээ нь, Вьетнам улстай хөлдөөсөн махны хорио цээрийн сертификат тохирохоор шийдсэн хянан магадлаа хийх мэргэжилтнүүдийг урьсан. Ойрхи Дорнод, Малайз, БНСУ, Хонконг зэрэг гадаадын түншүүдтэй шинэ зах зээл нээх зэргээр судалгаа хэлэлцээрийн шатанд ажлууд явагдаж байна.

. Энэ хурлаар бид бүхэн салаа туурайтан малын махны экспортлох түр хоригийг цуцлах, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурилыг экспортлох асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байгаа. Хүнсний тухай хуулиар үйлдвэрт мал, сүү тушаасан малчин, фермерт урамшуулал олгож болно гэж заасан байдаг. Саяхан УИХ-аар 2019 оны Төсвийн тухай хуульд тодорхой хэмжээний санхүүжилт тусган баталсан нь сүүний салбарыг хөгжүүлэхэд томоохон эхлэлийг тавьсан шийдвэр болоод байна. Бид энэхүү урамшуулал олгох механизмыг судалж журмыг боловсруулахаар ажиллаж байна. Яамнаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн дагалдан гарах журам аргачлалыг батлуулан гаргасан.

-Сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэгч фермерүүдийг дэмжих, хадлан, ногоон тэжээл тариалах чиглэлээр чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?

-. Тиймээс хүнсний үйлдвэрүүдээ түүхий эдээр бүрэн хангах шаардлага тулгарч байна.

“Мах, сүүний анхдугаар аян”-ы 2хоёр дахь зорилтод түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулахаар дэвшүүлсэн. Монгол Улс 2017 оны мал тооллогоор 66.2 сая тоо толгой малтай, статистикийн мэдээгээр 800 гаран сая литр сүү нөөцтэй гэсэн тооцоо байдаг. Бидэнд түүхий эдийн арвин нөөц бололцоо байна. Гэсэн хэдий ч үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Импортоор хуурай сүү авч байна. Өвөл, хавар мах, сүүний түүхий эдийн нийлүүлэлтгүй болдог. Мах, сүүний гол суурь барилгаар бол суурь нь түүхий эдийг бий болгох мал аж ахуй газар тариалан юм. Яамнаас бодлого тодорхой бэлчээрийн уламжлалт мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөнгөн хүнсний үйлдвэр сэргээн хөгжүүлнэ гэж. Тиймээс ч өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйтай болсноор улирлын хамааралгүйгээр мах сүүний үйлдвэрээ түүхий эдээр хангах бололцоог бүрдүүлэх хэрэгтэй.

Бид өвөл, хаврын улиралд сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр газар тариалангийн бүс нутгаа түшиглэн Улаанбаатар, суурин газрын сүүний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах хүрээнд Монголын онцлогт тохирсон сүүний үүлдрийн үнээг оруулж ирж эрчимжсэн мал аж ахуйг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газраас долоон аймгийн 60 сумын газар нутгийг хамарсан газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоох шийдвэр гаргасан. Сэлэнгэ, Төв, ДарханУул, Булган, Хэнтий, Өвөрхангай, Архангай гэсэн аймгуудын нийт 300 мянган га газрыг эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь газар тариалангийн бүс нутгаа түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн тариалалт, тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэх 2000 гаруй малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн 60 гаруй хувь нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэх хамтран хөгжих боломж бүрдсэн.

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тэжээлийн тариалалт, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа 2018 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгээр 365.6 мянган га-д үр тариа, үүнээс 342 мянган га-д улаан буудай, 36.6 мянган га-д малын тэжээлийн ургамал, 69.7 мянган га-д тосны ургамал тариалсан дүнтэй байна. Энэ нь дүнтэй байна. Эрчимжсэн мал аж ахуй нь өнөөгийн байдлаар тоо дурдахад байна.

Махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй ч өссөн. Яамнаас малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж . Мөн Мал хамгаалах сангаар дамжуулан сүүний чиглэлийн хар тарлан болон симментал үүлдрийн 94 толгой гунжин үхрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй, таван жилийн хугацаатайгаар 18 иргэн, аж ахуй нэгжид олгосон. Эдгээр арга хэмжээний дүнд сүү боловсруулах үйлдвэрүүдэд эрчимжсэн аж ахуйгаас сүүг улирлын хамааралгүйгээр нийлүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэж үзэж байна.

-Танай яам дээр мах бэлтгэлийг тогтолцоог шинээр зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Мах, сүүний анхдугаар аян”-д мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьсан. Монгол Улс өмнөх нийгмийн үед түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоотой байсан. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэнээр өмнө нь хийж байсан ажлаа хийж чадахгүй болсон байгаа. Тиймээс малчны хотхон, тариалангийн талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний бүтээгдэхүүний оролцогчдын гинжин хэлхээг оновчтой зөв шийдлийн тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа.

Малаас гарч байгаа бүхий л түүхий эд бол эдийн засгийн ач холбогдолтой нэгийг ч хаягдалгүй ашиглаж боломжтой. Гэвч сүүлийн үед түүхий эд, дайвар бүтээгдэхүүн, малын яс үнэгүйдэх ашиглахгүй хаягдах асуудлууд гарч байна. Бид арьс ширээ гэмтэлгүй авах, дайвар бүтээгдэхүүний боловсруулах, ясны гурил үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Малчнаас эрүүл гэдэг нь баталгаажсан мал дундын зуучлалгүй стандартын шаардлага хангасан махны үйлдвэрт нийлүүлэх, махны үйлдвэрээс арьс шир бусад түүхий эд хөнгөн үйлдвэрийн салбар луу нийлүүлэгдэх, мах дайвар бүтээгдэхүүн зориулалтын тээврийн хэрэгслээр эрүүл аюулгүй мах сүү дэлгүүр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэрэглэгчдэд хүргэх үүднээс Мал, мах бэлтгэлийн тогтолцоог шинээр зохион байгуулах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, загвар арга хэмжээ”-г өнгөрсөн сарын 1-ний өдрөөс эхлүүлээд байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махны үйлдвэрт нийлүүлэх, хэрэглэгчдэд гарал үүслийн баталгаатай, эрүүл, аюулгүй байдлын шаардлага хангасан мах хүргэх ажлыг туршилтын журмаар зохион байгуулж байна. Энэ нь өнөөгийн “ченжийн мал, мах бэлтгэл”-ийн тогтолцоог халж, өртгийн сүлжээнд оролцогч талуудын эрх ашигт нийцэх мал, мах бэлтгэлийн тогтолцооны шинэ шийдэл бөгөөд Дархан-Уул, Орхон аймаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй м. Нэг жишээ дурдахад “Монгол хуурай сүү” төслийг “Монгол драй милк” ХХК хэрэгжүүлж байна.

Уг төслийг 21 хувийг нь өөрийн хөрөнгө оруулалтаар үлдсэн 79 хувийг Хөгжлийн банкнаас зээл авч эхлүүлээд байгаа. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжид 2017 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд нэг үйлдвэр бүрэн ашиглалтад орсон. 2018 онд Хэнтий аймгийн Баянхутаг сум, Дорнод аймгийн Баян-уул, Баяндун сум, Булган аймгийн ХутагӨндөр сум, Хөвсгөл аймгийн Галт сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад үйлдвэр ашиглалтад орсон. Мөн 16 сумдын үйлдвэрийн барилгын ажил болон дэд бүтцийн ажил явагдаж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эргэлтэд орохгүй байгаа малчдын шингэн сүүг эдийн засгийн эргэлтэд оруулан, малчдын үйлдвэрлэлийг дэмжих, тэдний орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2500 ажлын байр шинээр бий болно.

-Аяны хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Экспортын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Анхдугаар аяны гол зорилт бол мах сүүгээ эдийн засгийн эргэлтэд оруулж дотооддоо хангаад экспортод гаргах байгаа. Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр манай яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнд махны салбарын экспорт нэмэгдэж байна. Өмнөх жилүүдийнхээс мах, махан бүтээгдэхүүний экспорт долоо дахин өсөж байна. .

Засгийн газрын . Бид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгд хүүн экспортлох бодлогыг барьж байгаа ингэснээр малчид орлоготой болох ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой аравдугаар сарын байдлаар дулааны аргаар махан бүтээгдэхүүн 16 мянган тоннд хүрсэн нь гулуузны жингээр тооцоход 30 гаруй мянган тонн, хонин тоо толгойд шилжүүлбэл нэг сая гаруй тоо толгойд хүрсэн байна. Цаашлаад экспорт нэмэгдэх хандлагатай байгаа.

Д.Дорж

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.