🔴УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарын огцрох өргөдлийг дэмжжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг МАН-ын бүлэгт албан ёсоор танилцууллаа. МАН-ын бүлгийн гишүүд Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн саналыг 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлоод байна.
Түүнчлэн сөрөг хүчний зүгээс тавьж буй зарим шаардлагыг үл харгалзан парламентын үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэвийн үргэлжилнэ гэдгийг тэмдэглэв.
Одоогийн байдлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, үүний дараа УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах юм. Намын дотоод эв нэгдэл болон төрийн ажлын залгамж чанарыг хадгалах үүднээс уг шийдвэрүүдийг гаргасан болохыг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.