Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар нэг тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар нэг тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ
Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг Олон улсад нээлттэй зарласан юм.
 
Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч, нээлтийн хурлыг тус өдрийн 14:00 цагт саналаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгж, консорциумын төлөөллийг байлцуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд ил тод, нээлттэй зохион байгуулсан.
 
Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 500 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг ирүүлээд байна. Тодруулбал Монголын баялгийг дэлхий үнэлж, Монголын талд ашигтай буюу 51 хувиас багагүй үр өгөөж хүртэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэсэн үг юм.
 
Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан 3 хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урих юм.
Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
710bfec5869b4beeae403efb2e56ab9a
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.