Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"
Хятадын Хубэй мужийн уулархаг голын хөндийд Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн хэсгүүдийн нэг болох голын дундуур тавигдсан хурдны замын гүүр байрладаг.
2015 онд ашиглалтад орсон Хятадын "голын хурдны зам" нь дэд бүтцийн гайхамшигт бүтээн байгуулалтад тооцогддог. Шиншань мужийн Гуфужен хотыг Хятадын баруун өмнөд хэсэгт орших Шанхай, Чэндутай холбохоор бүтээгдсэн энэхүү өвөрмөц хурдны зам нь анх ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Яагаад Сянши голын голд асар том гүүр барих гэж зүгээр л голтой зэрэгцэн, хуурай газар барьж болохгүй гэж олон хүн бодож байв. Харин одоо бол 2015 онд ашиглалтад орсон Хятадын "голын хурдны зам" нь дэд бүтцийн гайхамшигт бүтээн байгуулалт гэж олон нийт үнэлдэг. Хятадын инженерүүд голын яг дундуур тавигдсан дүүжин хурдны замыг барихад хямд төдийгүй илүү үр ашигтай гэж үзсэн. Шянши голын муруйг дагуулан 4.4 км зам барих нь тийм ч хямд биш. Харин гол дундуур зам тавьсанаар 440 сая юань буюу 71 сая ам.доллар нь энэ хөндийд хуурай замын хурдны зам барих зардлаас хэд дахин бага юм.
Нэмж дурдахад энэ нь Гуфужен хотоос гол хурдны зам хүртэл нэг цаг гаруй явах хугацааг ердөө 20 минут болгон богиносгодог.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.