Берия болон Бериягийн туслах

Берия болон Бериягийн туслах

Сталины дэглэмийн үед хамаг муу муухайг нь гардан хийдэг Берия гэдэг хүн байв. Монгол Улсын Их хурал Бериятай болсон талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ саяхан ярилаа. 

Цэндийн Нямдоржийг ч, Сүхбаатарын Батболдыг ч могой шиг ороож наалдаж явсан өдгөөгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэр хүмүүсийнх нь хэрэг нь дуусахаар “Өглөө” киноны Сэлэм Тогмид шиг “Буудчих уу, жанжаан!?” гээд явж байдаг гэв ээ.

Өдгөө түүнтэй холбоотой аманд багтахгүй өндөр дүнтэй авлигын хэргийн материал Авлигатай тэмцэх газарт хүргэгдлээ.

Б.Энхбаяр олон хүний талаар “Гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих хэрэгтэй” гэж ярьж байсан. Өдгөө бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаад шалгуулчих хоншоор харин өөрт нь байгаа болов уу?!

Цаашилбал, Берия маань туслахтай болчихжээ. Тэр нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ.

“Бодь” группийн хэрэгжүүлж байсан төсөл дээр хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ гээд цагаан хараар дурайж, зэрэгцэн сууж байсан гэрчүүд нь “би байна шүү” гэж шоволзож байхад “Би ямар ч холбоогүй” хэмээн гүрдийж байх юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хэлснээр өөртэйгээ холбоотой бүх баримтыг устгаад амжчихдаг л юм байх даа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон дэд сайдын нэгэн баримтаар холбогдсон энэхүү хэрэг явж явж энэ хоёр хүний толгойг ёстой л могой лугаа ороосноор дуусах нь шиг байна даа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.