Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам

Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам

Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн асар том цементэн баганын орой дээр суусан олон хятад ажилчид Европын өмнөд хэсгийн хамгийн бартаатай газруудаар орчин үеийн хурдны зам барьж байна. 165 км (103 миль) хурдны зам, гүүр, гүн нүхэн гарцууд нь энэ зууны онцлох бүтээн байгуулалт, орчин үеийн ертөнцөд хүрэх зам гэж Монтенегрогийн Засгийн газар тодорхойлжээ.

Энэ нь Монтенегрогийн Адриатын эрэг дээрх Бар боомтыг далайд гарцгүй хөрш Сербитэй холбох зорилготой юм. Монтенегрогийн Засгийн газрын төсөөлж буй том хурдны замын өгөөжийн хувь хэмжээ 8 хувь байна гэж тооцоолсон. Төслийн инженер зорчино гэж тооцоолж байна.

Энэхүү хурдны зам нь тус улсын буурай хөгжилтэй хойд хэсэгт эдийн засгийн дэмжлэг үзүүлж, Сербитэй хийх худалдааг идэвхжүүлж, Монтенегрогийн нарийхан, тахир дутуу уулын замууд аюултай тул замын аюулгүй байдлыг сайжруулна гэж засгийн газар найдаж байна.

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.