🔴LIVE: Н.Наранбаатар: Ойрх Дорнодын дайны нөхцөл байдал манай улсын эдийн засагт нөлөөлөх нь дамжиггүй
Монгол Улсын эдийн засгийн суурь үнэд гаднаас авдаг шатахуун шууд нөлөөлдөг. Гэтэл дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөж байгаа нь иргэдийн санааг зовоож байна. "Засгийн газар энэ дээр дорвитой арга хэмжээ авах ёстой" гэж УИХ-ын гишүүн Н.Наранбаатар үзэж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдээд давагдашгүй хүчин зүйл бий болчихлоо. Энэ нь зөвхөн манай улсад биш, дэлхийн олон оронд, тэр дундаа Азийн орнуудад хүчтэй нөлөөлж байна.
Засгийн газар арга хэмжээ авах ёстой. Энэ талаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна лээ. Шатахууны импортын татварыг тэглэх саналыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж чадахгүй байна. УИХ-ын гишүүд нэгнийгээ хүлээсэн байдалтай байна. Уг нь бүгд л өрөөндөө байж байна, ярилцлага өгч байна...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.