🔴LIVE: Б.Найдлаа: Ардчилсан намаас гаргасан шаардлагыг зарчмын хувьд дэмжиж байгаа

Ардчилсан намын шаардлагаас үүдээд чуулган хуралдаж чадахгүй, Засгийн газрын шинэ гишүүдийг томилж чадахгүй байдалтай байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайдаас санал болгосон Эрчим хүчний сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Найдалаатай улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал болон эрчим хүчний шинэчлэлийн талаар ярилцлаа. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: 

-Ардчилсан намаас тавьсан шаардлагыг зарчмын хувьд дэмжиж байгаа. 

-Дэлхий даяар шатахууны үнэ өсөж байна. Энэ талаарх таны байр суурь? 

-Энэ талаар ярихын тулд мундаг эдийн засагч байх албагүй. Бид бүхний нүдэн дээр өрнөж байгаа хэрэг. 

Манайх шатахуунаа гаднаас авдаг, тиймээс суурь үнэд маань шууд нөлөөлдөг. Үүнийг холбогдох газрууд нь тооцож судлах ёстой. 

-Та эрчим хүчний сайдаар томилогдвол энэ салбарт ямар бодлого явуулах вэ? Цахилгааны үнэ нэмэх үү? 

-Эрчим хүчний салбарын өртгийг үнэд нь ойртуулах тухай л яриад байгаа юм. Түүнээс үнэ өсгөх тухай биш. 

Энэ салбарын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ёстой, өртгийг нь бууруулах, хэрэггүй зардлыг бууруулах ёстой. Зардал буурвал өртөг буурна. 

Үнийн нэмэгдэл байлаа ч иргэдэд дарамтгүй, аж ахуйн нэгжүүдэд зохистой түвшинд байх ёстой. Үүнийг дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргаж тууштай хэрэгжүүлэх ёстой гэж үздэг гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.