🔴LIVE: С.Цэнгүүн: Ардчилсан нам парламeнтын дархлаагаа хамгаалах үүднээс чуулганы хуралдаандаа суухгүй байгаа
Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, "УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол огцруулах арга хэмжээ авна" гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "УИХ-ын дарга, МАН-ын дарга байснаараа сөрөг хүчнээс өргөн мэдүүлсэн олон хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа" гэв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Эрх баригч Монгол ардын нам нь ХҮН нам, ИЗНН-тай нийлээд парламентад 80 суудалтай байгаа. Хангалттай суудалтай, ирц хүрэхээр байхад яагаад өөрсдөө ажлаа хийхгүй байгаа юм бэ?! Яагаад Ардчилсан намаас энэ бүхэн боллоо гээд байгаа юм бэ.
Хаврын чуулганаар бид хуулийн төсөл өргөн барьсан. Бид УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, одоог хүртэл манай намын гишүүдээс өргөн барьсан олон хуулийн төслийг хэлэлцэхгүй, орхигдуулаад яваад байгаа.
-Туулын хурдны замын талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Наадмын өмнө оруулж ирсэн. Би эрс эсэргүүцэж байгаа.
Үр дүнгүй, маш өндөр өртөгтэй төсөл. Тендертэй нь холбоотой асуудлууд гарсан байна лээ. Хууль хүчний байгууллага ажлаа хийх хэрэгтэй...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.