Ихэнх нутгаар цаг агаар тогтуун
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн өвөр говь болон Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +8...+13 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. +4...+6 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.