Туулын хурдны замыг эсэргүүцэх 9 шалтгаан, хурдны замыг дэмжих 9 тайлбар
Иргэний үг: Хурдны зам дээр бүгдээрээ мэдээллээ нэгтгэж бүрэн авах хэрэгтэй. AI зураг хараад шэйрлээд байж болохгүй. Нийтэд ил байгаа мэдээлэлд үндэслээд Туулын хурдны замыг эсэргүүцэх 9 шалтгаан, хурдны замыг дэмжих 9 тайлбар бичлээ.
Эсэргүүцэх шалтгаан 1:
Хурдны зам бол Х.Нямбаатарын санаачилсан мөнгө угаах арга
Тайлбар 1:
Х.Нямбаатар санаачилсан ажил биш. 10 жилийн өмнө 2016 онд зураг төсөл нь батлагдсан. 2021 онд УИХ-аар батлагдсан. Нийслэлийн үе үеийн Засаг дарга дамжиж яригдсан ажил. Хэн нь ч хийж чадаагүй ажлыг одоо зориг гаргаад хийх гэж байна.
Эсэргүүцэх шалтгаан 2:
Хурдны зам барина гээд барихгүй мөнгө идвэл яах вэ?
Тайлбар 2:
Хэрэв мөнгө идвэл бүх эрх мэдэл нь Х.Нямбаатарын эсрэг МАН-ын фракцад байгаа. Шоронд аваачаад хийхээ мэдэх байлгүй.
Эсэргүүцэх шалтгаан 3:
Төсөвт өртөг нь хэтэрхий өндөр бна. Дэлхийн жишигт ийм үнэтэй зам гүүр байхгүй.
Тайлбар 3:
Монгол Улсад хийгдсэн гүүрнээс төсөвөөрөө харьцангуй бага. Тухайлбал олимпын гүүрний төсөв 1 мкв -т харьцах өртөг нь 200 тэрбум төгрөг.
Харин Туулын хурдны замын гүүрний төсөв нь 1 км нь 120 тэрбум . Өөрөөр хэлбэл 6 эгнээ хурдны зам мөртлөө Олимпын гүүрнээс хямдаар баригдах нь байна.
Иймд төсөв их гэдэг нь худлаа.
Эсэргүүцэх шалтгаан 4:
Туул голын ундаргад нөлөөлнө, урсацыг багасгана.
Тайлбар 4:
Туул голын эх нь Хэнтий нуруунаас эхлээд, Алтай булнай, Хэрхлүүрийн сарьдагийн тэндэх олон гол горхиноос эхтэй.
Улаанбаатраас Туул гол ундардаггүй учраас худлаа
Эсэргүүцэх шалтгаан 5:
Туулын бургасыг 30-40 га хядна. Байгаль орчинд хортой.
Тайлбар 5:
Гүүр барьсны дараа тайрсан хэмжээгээрээ нөхөн сэргээлтийн ажил хийнэ. 30-40 гад нь буцааж мод тарина. Арчлалтыг нь хариуцна.
Эсэргүүцэх шалтгаан 6:
Замын трасс нь буруу. Төмөр зам дагуу барьж болох бсан.
Тайлбар 6:
Төмөр зам нь МУ, ОХУ-ын төрийн оролцоотой хамтарсан компани. ОХУ-тай зөвшилцөх хэрэг гарна. МУ-д д усан цахилгаан станц барихыг зөвшөөрдөггүй улс хурдны зам барихыг зөвшөөрч харагдаач.
Эсэргүүцэх шалтгаан 7:
Сэлбэ голын тохижолт шиг хачин юм хийчүүл яахын? Гүүр ч байхгүй, байгаль ч байхгүй болуул яах вэ?
Тайлбар 7:
Сэлбэ голын тохижолт бол хараахан дуусаагүй ажил. Дуусаагүй ажлын зургийг нь аваад сэвэх нь ямар зорилготой вэ?
Эсэргүүцэх шалтгаан 8:
Гүүрний сүүдэр нь байгаль орчинд нөлөөлнө. Экологийг устгана.Эрүүл мэндэд хортой.
Тайлбар 8: Тэрэлжийн гүүр, Орхон Сэлэнгийн гүүр, Дэлхийн улс бүрт бгаа гүүр сүүдэргүй гүүрнүүд юм уу?
Эсэргүүцэх шалтгаан 9:
Хурдны зам нь Ривер гарден зэрэг Туул голын хаяанд байгаа хотхонуудын үнэ цэнэд нөлөөлнө. Дуу чимээ ихтэй.
Тайлбар 9: Тийм байж магадгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.