🔴А.Намсаманд: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Г.Ганхуяг ойрын үeд суллагдана

AI хөрвүүлсэн

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Г.Ганхуяг ойрын үeд суллагдахаар болжээ. Энэ талаар ШШГEГ-ын дарга А.Намсамандаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

-Шүүхээс оноосон хорих ялыг биеэр эдэлж буй иргэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажлын байраар хангагдаж, хөдөлмөр эрхэлснийхээ төлөө "шагналын хоног" авдаг. Энэхүү шагналын хоног нь үндсэн ял эдэлсэн хугацаанд тооцогдож, ялаас хасагддаг байна.

Мөн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал асан Г.Ганхуяг хэргийг мөрдөн шалгах явцад 400 гаруй хоног урьдчилан хоригдсон бөгөөд уг хугацааг ч мөн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож байгаа аж. Ингэснээр биеэр эдэлсэн ял, шагналын хоног болон цагдан хоригдсон хоногууд нийлж, түүний ялын хугацаа дуусах дөхсөн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, ялтны хувийн хэрэг болон шийтгэх тогтоолын хугацааг нарийвчлан тулгаж, эцсийн тооцооллыг гаргаж байгаа аж. Одоогоор байгаа мэдээллээр тухайн иргэн ойрын хугацаанд, магадгүй энэ долоо хоногт багтан суллагдах төлөвтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.