Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +3...-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +4...+6 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.