Зам тээврийн ослын улмаас УБТЗ-ын гурван ажилтан амиа алдлаа
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн инженер, техникийн ажилтан гурван хүн зам тээврийн ослын улмаас энэ сарын 20-ны үдэш амиа алдлаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнгөрсөн баасан гаргийг 22.45 цагийн үед “Тоёота саи” загварын суудлын автомашин замын далан руу онхолдсон аж.
Ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд сууж явсан 38, 41 настай хоёр эмэгтэй, 35 настай Б гэх залуу нас барсан хэргийг өдгөө тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Тэгвэл УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагаас гаргасан эмгэнэлд “Чойр зангилааны залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Г.Харуулбаяр, Сүхбаатар өртөөний ерөнхий инженер Б.Билгүүн, Замын-Үүд өртөөний Шилжүүлэн ачих ангийн тооцооны цехийн дарга Д.Мөнгөнтуяа нар маань богинохон цаг хугацаанд маш их зүйлийг хийж бүтээсэн, төмөр замчдынхаа сор нь болсон найзууд маань байлаа” гэжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.