“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал-ын хүрээнд Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Тэрбээр ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр ханган, олон ажлын байр бий болгож, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Мөнхийн чанар” ХХК 2010 оноос гурилан бүтээгдэхүүн, хоол, хүнс, аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Компани 80 гаруй хүнийг ажлын байраар хангасан бөгөөд 90 хувь нь эмэгтэйчүүд юм. Аймагтаа анхны түргэн хоол, бейкери, кофе шоп ажиллуулж эхэлсэн.  

received 1905672373648656 1024x683

received 921915223774251 1024x683

received 1649069009781209 1024x683

received 1158284179646496 1024x683

Анх 10 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өдгөө талх, нарийн боов, бялуу зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж, зэргэлдээ аймаг, сумдад нийлүүлж байгаа тухай компанийн захирал Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.  

Компани 2023 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрийн шинэ байраа барьж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна.

Ингэснээр хүчин чадал нь 3-5 дахин нэмэгдэн, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж, 15 хүнийг ажлын байраар хангажээ.

Үүний зэрэгцээ “Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд  бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

“Мөнхийн чанар” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө сайн үйлсийн аянд оролцон, сүүлийн гурван жилд 70 гаруй сая төгрөгийн хандив, тусламж үзүүлсэн байна. Мөн өсвөр үеийнхний дунд спортын уралдаан, тэмцээн тогтмол зохиодог уламжлалтай болжээ.

received 4239435786320984 1024x683

received 4405035513058771 1024x683

received 26328086683496489 1024x683

received 1228998039447607 1024x683

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь 84 жилийн түүхтэй “Увс Хүнс” ХК-д очлоо.  

1942 онд БНМАУ-ын Засгийн газар хүн амыг хүнсээр хангах зорилгоор аймгийн төвүүдэд “Идэш тэжээлийн комбинат” байгуулах шийдвэр гаргасан нь өнөөгийн “Увс хүнс” ХК-ийн суурь болсон юм.

80 гаруй хүнтэй тус компани өдгөө чацаргана, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэдэг.   

Тус компани 2023 онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулжээ.

Жил ирэх тусам улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд л 1,2 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.

“Увс хүнс” ХК манай улсын нийт зэрлэг чацарганы 70, таримал чацарганы 50 гаруй хувь нь ургадаг Увс аймгийн чацарганыг Европын Холбооны Улсад оюуны өмчөөр бүртгүүлж, улсдаа анх удаа Газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгожээ.

received 1234859751961354 1024x683

received 1332072902089260 1024x683

received 959118813428462 1 1024x683

received 782071664623903 1024x683

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд хүчин чадлаа нэмж, тоног төхөөрөмжөө сайжруулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад маш том дэмжлэг болж байгааг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэллээ.

Энэ хөдөлгөөнийг цаашид дор хаяж 10-15 жил тууштай хэрэгжүүлж,  хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор түлхүү дэмжвэл үндэсний үйлдвэрлэл улам хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байлаа.

received 26185886957740610 1024x683

received 834397086358535 1024x683

received 1861353661237008 1024x683

received 1235708781882862 1024x683

received 828934333573476 1024x683

received 4387795224880470 1024x683

received 929363623134536 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.