🔴LIVE: Хотын даргын орлогч Т.Даваадалай: Туулын хурдны зам усны ундаргад огт нөлөөлөхгүй

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын талаар Хотын орлогч Т.Даваадалай мэдээлэл хийлээ. Түүний батлан хэлж буйгаар энэхүү төсөл Туул голын ундаргад нөлөөлөхгүй, хүмүүсийн эргэлзэнгүй хандаж байгаа нь энэ салбарын бодлого алдагдсантай холбоотой гэв. 

Хотын орлогч Т.Даваадалай: 

-Туулын хурдны замын өртөг өндөр байна гэсэн шүүмжлэл гарсан. Олимпийн гүүр дөрвөн эгнээ, гэтэл 1км замын бүтээн байгуулалт нь 120 тэрбумаас дээш байгаа. Туулын хурдны зам урт учир зарим хүнд өртөг нь өндөр юм шиг санагдаж байгаа байх. 

Одоогийн манай замын зузаан 10см байгаа. Харин Туулын хурдны замын зузаан 18см хийгдэнэ. Азийн хурдны замын стандартаа баригдана. Хурдны зам голоо дагадаг жишигтэй. 

Улаанбаатар хотын усны ундаргад ямар ч нөлөө байхгүй. Учир нь, бургас бол маш хурдан ургадаг. Нэг төрлийн хогийн ургамал шиг. 1966 оны үер яагаад болсон бэ гэхээр лаг шавар урсаж ирж зузаарсаар байгаад зарим газраа 7м болсон байсан гэдэг. Голын лаг шаврыг үе үе цэвэрлэж, ус чөлөөтэй урсгах нөхцлөөр хангах ёстой. Гэтэл энэ салбарт сүүлийн 20 орчим жил бодлого алдагдсанаар лаг шаврыг цэвэрлэх ажил хийгдээгүй. Хийхгүй болохоор нөгөө бургас гэдэг хогийн ургамал маань ургачихдаг, усны урсацад саад болоод байдаг. 

Манай төслийн зөвлөхөөр доктор Ш.Баранчулуун ажиллаж байна. Тэрбээр энэ салбарт 46 жил ажиллаж байгаа, олон төсөл удирдаж байсан туршлагатай хүн бий... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.