Доктор Ш.Баранчулуун: Туулын хурдны замыг баригдсаны дараа бургасыг нөхөн сэргээнэ
Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулж иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа билээ. Тэд зам тавихын тулд бургас огтлохыг буруутгаж, энэ нь Туул голын усны ай савд сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй. Харин мэргэжлийн хүмүүс үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна.
Доктор Ш.Баранчулуун:
-Газрын гүний усыг 100 орчим худгаар соруулж авч цуглуулан, Усан сангаар дамжуулан хэрэглэгчид рүү түгээдэг. Усыг нь соруулаад авчихаар газар доор томоохон орон зай үүсдэг.
Хавар Туул гол гэсэж ус урсаж орж ирэхдээ хамгийн түрүүнд тэрхүү томоохон орон зайг дүүргэдэг. Зарим услаг бус жил дүүрдэггүйгээс Маршалын гүүрнээс доош Туул гол маань тасарчихдаг. Тэгээд арав орчим хоног тасарсан байдалтай байж байгаад орон зай нь дүүрэхээрээ доош урсдаг ийм зүй тогтолтой.
Сүүлийн 3-4 жил услаг байгаа учир тасрахгүй байгаа юм.
-Иргэд бургас тайрахыг эсэргүүцэж байгаа тухайд?
-Бид ажлаа хийхийн тулд зам гаргана. Зам гаргахын тулд бургасыг 10м-ийн өргөнтэйгээр тайрахаас өөр аргагүй.
Харин бүтээн байгуулсны дараа бургасаа нөхөн сэргээнэ. Энэ нь экологид харин ч сайнаар нөлөөлнө. Нөхөн сэргээхдээ шинэ, залуу бургасууд тарих учир байгальд эерэгээр нөлөөлнө. Зарим баригдаад дууссаны дараа бургас 5-7 жилийн дотор л ургачихна...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.