Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын замыг өргөсгөхийн тулд мод тайрахыг зөвшөөрөв

Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын замыг өргөсгөхийн тулд мод тайрахыг зөвшөөрөв

Дэлхийн олон улс дэд бүтцээ (зам, гүүр, төмөр зам гэх мэт) хөгжүүлэх явцад байгаль орчинд нөлөөлөх, тэр дундаа мод, бут, бургас тайрах асуудалтай тулгарсаар ирсэн байдаг. 

Тухайлбал, баасан гарагт Дээд шүүх Бомбейн дээд шүүхийн Версова-Бхаяндар эрэг дагуух замын төсөлд зориулж 45,000 гаруй мангро модыг тайрах зөвшөөрөл олгосон төрийн байгууллагын шийдвэрийг зөв гэж үзсэн талаар “Free Press Journal” мэдээлжээ.

Ерөнхий шүүгч Сурья Кант, шүүгч Жоймаля Багчи, шүүгч Випул Панчоли нараас бүрдсэн шүүх хуралдаанаар баруун бүсийг чиглэсэн замын түгжрэлийг бууруулахын тулд замыг өргөсгөх нь олон нийтэд чухал ач холбогдолтой бөгөөд эдийн засагт ашигтай нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Гэхдээ Дээд шүүхээс мангро модыг нөхөн сэргээсэн тайланг арван жилийн турш гаргаж өгөхийг үүрэг болгожээ. 

Эх сурвалж: swarajyamag.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.