Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа. 

1981 оны гуравдугаар сарын 22-30-нд Зөвлөлт-Монголын хамтарсан “Союз-39” сансрын нислэг амжилттай болж, Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон. Ерөнхий сайд энэхүү түүхэн үйл явдлын 45 жилийн ойн мэндийг Ж.Гүррагчаа баатарт хүргээд бахархалт үйл явдал болж байсныг тод санадгаа дурсан ярилаа. 

viber image 2026 03 20 13 20 07 766

Энэ нь зөвхөн нэг нислэг бус, харин Монголын шинжлэх ухаан, судалгаа, олон улсын хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал байлаа. “Союз-39” хөлгийн баг сансрын “Салют-6” станцад ажиллаж, анагаах ухаан, биологийн чиглэлээр олон чухал туршилт амжилттай гүйцэтгэсэн нь манай улсын шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. 

БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туаннар 1978 оноос ЗХУ-ын “Оддын хотхон”-д хоёр жилийн турш хамтран бэлтгэл хийж, тэр үеэсээ нөхөрлөсөн найзууд. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын хамтын ажиллагаа” сэдэвт агаар, сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох хүндэт зочдын нэг юм байна.

viber image 2026 03 20 13 20 10 008

Ноён Фам Туан хүлээн авч уулзаж буйд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт талархал илэрхийлээд өөрийгөө Монгол Улстай сэтгэл ойрхон хүн гэж тодотгов. Монголд олон ирсэн, анх 1965 онд хөл тавьсан, сансраас Монгол Улсыг харж байсан зэрэг дурсамжаа яриад монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд оролцохоор ирсэндээ баяртай байна гэлээ. 
1980 онд сансарт ниссэн, Азийн анхны сансрын нисэгч, Вьетнам улсын төдийгүй Азийн түүхэн амжилтын эзэнтэй уулзаж буйдаа Ерөнхий сайд талархал  илэрхийлээд хоёр баатрын нөхөрлөл болхувь хүмүүсийн харилцаа төдийгүй Монгол, Вьетнамын ард түмний найрамдлыг бататгаж, ирээдүйн хамтын ажиллагаанд урам зориг өгсөн нөхөрлөл юм гэдгийг онцоллоо.

viber image 2026 03 20 13 20 10 907

viber image 2026 03 20 13 20 14 622

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.