🔴LIVE: Б.Жавхлан: Эрчим хүчний салбарынхны цалин бол ТӨК-иудын урсгал зардалтай холбоотой асуудал шүү

Эрчим хүчний салбарынхан цалин нэмэгдүүлэхийг шаардан, ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар болон бусад асуудлаар Сангийн сайдын байр суурийг сонирхлоо. Тэрээр "Эрчим хүчний салбарынхны цалин төсөвтэй шууд холбогддоггүй, Төрийн өмчийн компаниудын урсгал зардалтай холбоотой" гэв. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: 

-Энэ намрын чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэнэ. Чамбай хууль болсон байгаа. Гэвчиг АН, МАН-ынхан хуралдаж чадахгүй байдалтай байна. Хуралдъя аа, үндсэн ажлаа хиймээр байна аа. 

-Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдчихлээ. Цалинг нь нэмэх боломж бий юу? 

-Эрчим хүчний цалин бол төрийн өмчит компаниудын урсгал зардалтай холбоотой асуудал шүү. Төсөвтэй шууд холбогддоггүй. 

Засгийн газартай юугаараа холбогддог вэ гэхээр тариф. Тарифыг 30 гаруй жил хүчээр барьчихсан учраас цалингаа нэмж чаддаггүй, техник технологио шинэчилж чаддаггүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм. Тарифыг 2028 он хүртэл үе шаттай татаас өгөх хэлбэрээр бууруулах саналаа Т.Доржханд сайд оруулаад ирчихсэн. Хөрөнгө оруулагч хаалганы цаана хүлээж байгаа. Үүнийг шийдчихвэл бүх асуудал шийдэгдэнэ... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.