🔴LIVE: Д.Монголхүү: АН-ын дотоод сонгууль болж байхад Ардын намын 6000 царцаа ороод ирчихжээ

АН-ын гишүүн Д.Монголхүү, Л.Ганхөлөг, Ц.Уянга нар мэдээлэл хийлээ.

Тэдний гаргаж ирсэн баримт нотолгоогоор, Ардчилсан намын дотоод сонгууль болж байгаа энэ өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн намын хороонд нь Ардын намын 6000 царцаа орж ирж, ҮБХ-ны бодлогыг өөрчлөх хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна гэв. 

АН-ын гишүүн Д.Монголхүү: 

-"Нийслэлийн зургаан дүүрэг дээр 6000 зөрчил гарсан" тухай АН-ын ЕНБД мэдэгдсэн. Энэ нь МАН-ын царцаа байсныг Хотын дарга баталлаа. "Энэ бол Э.Бат-Амгалангийн хийж байгаа ажил аа" гээд ярьчихсан байна. 

АН-ын нэг үүр дунджаар 50 гишүүнтэй байсан. Гэтэл намын дотоод сонгуулийн дараа 300 болчихлоо. АН-ын ҮБХ-н дээр Ардын намынхан орж ирж байна. 30 жил ардчилсан үнэт зүйлийг тээж явсан хүмүүсийг устгах ажиллагаа явагдаж байна. 

АН-ын гишүүн Ц.Уянга: 

-Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр нэг эвсэл юм гэнэ лээ. Одоо 6000 царцаа илгээж улайм цагаандаа гарч байгаа юм байна. АН-ын шинэ дарга, ерөнхий нарийн хоёр үүн дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. 

Энэ бол Ардчилсан намын асуудал биш, ардчилсан үзэл баримтлалын асуудал. 

АН-ын гишүүн Л.Ганхөлөг: 

-36 жилийн турш АН-ын нэг үүр дунджаар 50-100 гишүүнтэй байсан. Гэтэл, 2026 оны хоёрдугаар сарын 14-нөөс эхлээд 17-нд хаагдсан бүртгэлээр нийслэлийн нэг үүр 50 гишүүнтэй байснаа 300, 100 нь 500 болоод нэмэгдчихлээ. Орон нутагт болохоор 100 байснаа 49 болоод буурчихсан байна. 

36 жил 50-100 байсан үүрийн гишүүний тоо гурав хоногт 300 болох ямар ч боломжгүй. 

АН-ын 30 хүний бүрэлдэхүүнтэй Улс төрийн зөвлөл удирддаг. Улс төрийн зөвлөлийг ҮБХ томилдог. ҮБХ-г бүх гишүүдээс сонгодог. Гэтэл хөрш маань бидэн рүү дайрч орж ирээд эзэлж байна... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.